Дадлагын номын сангийн журам
1. Номын сангийн уншигч нар оюутны үнэмлэхээрээ карт нээлгэж үйлчлүүлэх
2. Номын сангийн ном хэвлэлийг урагдаж гэмтээхгүй уншиж хэрэглэх
3. Номын сангаас авсан номыг хугацаа хэтрүүлэлгүй заасан хугацаанд нь буцааж өгөх
4. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд уншигчийн эрхийг номын сангийн дүрэм журмын дагуу сануулга өгч хаана
5. Интернэтэд холбогдсон 6-н компьютер дээр 1 уншигч 30 минут сууж үйлчлүүлэх
6. Номын сангаар үйлчлүүлэхдээ гадуур хувцасгүй, ижил ном хэвлэлгүй орж үйлчлүүлэх
7. Номын санд цай, кофе, хоол зэрэг зүйл авч орж ирэхгүй байх
8. Номын санд утсаар ярих, хоорондоо чанга дуугаар ярилцахыг хориглоно.
9. Бусдын нэр дээр ном авах, бусдад өөрийнхөө нэр дээр ном авч өгөх зэргийг хориглоно.
10. Номын санд уншигчид нэг дор 2-с дээш номоор үйлчлэхгүй
11. Номын сангийн номыг зөвхөн заалаар уншина, гэрээр олгохгүй